Thursday, April 19, 2012

Амьдралд амь дарна гэдэг

Амьдрал гэдэг үзүүр нь үл үзэгдэх утас
Амь дарна гэдэг үхлээ хүлээнгээ
Амралтын газар тухлан хэвтээд
Амны халбагаар жаргал зовлонг
Адил тэнцүү хүртэхийн нэр

Амьдрал гэдэг орой нь алтрах байшин
Амь дарна гэдэг итгэл алдран гуниж
Амьсгаадан гүйхдээ хөл алдан унаж
Аргаа барсан цөхрөлийн үгсээр дүүрэн
Авгайдаа захидал бичихийн нэр

Амьдрал гэдэг хаа сайгүй янаглах хос
Амь дарна гэдэг хямдхан буудлын бохир өрөөнд
Амаараа загас наадуулж, хөлөөрөө хөзөр тоглож
Аягатай дарсыг ус шиг залгиж
Амандаа сум зоохын нэр...

2012.03.07

0 comments:

Post a Comment